МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 23 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,566,591.4 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,749,656.3 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 303,632.2 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлХөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 311,577.8 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 0.0 сая төгрөгөөр баталсугай.
- 10 дугаар зүйлЗасгийн газрын 2016 оны төсвийн жилд хийх зээллэгийн дээд хэмжээг 7,321,873.9 сая төгрөгөөр баталсугай.
- 11 дугаар зүйл2016 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2,500,000.0 сая төгрөгөөр тогтоосугай.
- 12 дугаар зүйлМонгол Улсын 2016 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 13 дугаар зүйл2016 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 14 дугаар зүйл2016 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 15 дугаар зүйл2016 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 16 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 17 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 18 дугаар зүйл"Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 19 дугаар зүйлЭнэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 71 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 672,929.5 сая төгрөгөөр баталсугай.
- 72 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 70,705.0 сая төгрөгөөр баталсугай.
- 181 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
- 182 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар баталсугай.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.