6 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
6.1.шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 309,415.4 сая төгрөг хүртэл;
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 25,811.5 сая төгрөг хүртэл.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/