10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

10.1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах эрхтэй:

10.1.1.эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох;

10.1.2.эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах;

10.1.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх;

10.1.4.эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх.

10.2.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүрэгтэй:

10.2.1.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх;

10.2.2.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх;

10.2.3.өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

10.2.4.эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

10.2.5.эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.2.6.эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.