14 дугаар зүйл. Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага
14.1.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг явуулна.
14.2.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
14.3.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үр ашгийн үйлчилгээ үзүүлэхдээ хөрөнгө оруулалт хийж болох ба эрсдэлийг хариуцна.