3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрчим хүч" гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д заасныг;
3.1.2."эрчим хүч хэмнэлт" гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг;
3.1.3."эрчим хүчний үр ашиг" гэж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд ашигтай хэрэглэсэн эрчим хүчийг нийт зарцуулсан эрчим хүчинд харьцуулсан харьцааг;
3.1.4."эрчим хүчний аудит" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгөх хараат бус үйл ажиллагааг;
3.1.5."эрчим хүчний аудитын байгууллага" гэж энэ хуулийн 3.1.4-т заасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;
3.1.6."эрчим хүчний аудитор" гэж эрчим хүчний аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэнийг;
3.1.7."эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага" гэж үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;
3.1.8."үүрэг хүлээсэн хэрэглэгч" гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
3.1.9."эрчим хүч хэмнэлтийн менежер" гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг;
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ