10.3 дугаар зүйл. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

10.3 дугаар зүйл. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах

1.Гэмт хэрэг үйлдсэн хүн, оргосон ялтныг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдахдаа тухайн хүний үйлдсэн гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохирохгүй үйлдэл хийж; тухайн хүнд зайлшгүй хохирол учруулж саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад халдаж алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.