12.3 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
2.1.арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.3.хохирогчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хоёр, түүнээс олон хүний эсрэг;
2.6.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас:
3.1.ураг зулбасан;
3.2.арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
4.1.бага насны хүүхдийн эсрэг; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./;
4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.