13.14 дугаар зүйл. Худал мэдээлэл тараах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./ /Энэ зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
ХҮНИЙ ХУВИЙН, УЛС ТӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ