5.2 дугаар зүйл. Ялын төрөл

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

5.2 дугаар зүйл. Ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна:

1.1.торгох ял;

1.2.нийтэд тустай ажил хийлгэх ял;

1.3.зорчих эрхийг хязгаарлах ял;

1.4.хорих ял;

1.5.эрх хасах ял.

2.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.