6.11 дугаар зүйл. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

6.11 дугаар зүйл. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих

1.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт шийтгүүлсэн хүний хорих ялыг дараах үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлж болно:

1.1.жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл;

1.2.ганц бие эцэг, эхийг хүүхэд нь хоёр нас хүртэл.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилмагц ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлнэ.

3.Энэ хуулийн тусгай ангид таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн ялтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан бол шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлж болно.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.