8.5 дугаар зүйл. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

8.5 дугаар зүйл. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих

1.Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.

2.Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.

3.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа өсвөр насны хүнд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулна. Хорих ял эдэлж байгаа өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхгүй.

4.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.