9.5 дугаар зүйл. Татан буулгах албадлагын арга хэмжээ

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9.5 дугаар зүйл. Татан буулгах албадлагын арга хэмжээ

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.