11 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;

11.1.2.хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангах талаар асуудал боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;

11.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд усны эх үүсвэрийн онцгой, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.4.төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх;

11.1.5.хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламж, оршуулгын газарт эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах;

11.1.6.нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

11.1.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих oлон нийтийн хяналтыг сайжруулах, санал санаачилга өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

11.1.8.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;

11.1.9.нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих;

11.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.