3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөрс" гэж Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2."тариалангийн талбай" гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг;

3.1.3."атар газар" гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг;

3.1.4."хөрсний шим тэжээлийн бодис" гэж ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх бодисыг;

3.1.5."хөрсний үржил шим" гэж ургамлын ургац бүрдүүлэхэд шаардагдах чийг, хөрсний шим тэжээлийн бодис, агаар, дулаан, физик-механик шинж, хими, биологийн орчныг тодорхойлж байгаа хөрсний чадавхыг;

3.1.6."тариалангийн бүс нутаг" гэж таримал ургамал ургуулах хөрс, цаг уурын тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутгийг;

3.1.7."эрчимжсэн мал аж ахуй" гэж суурин болон хагас суурин байдлаар өндөр ашиг шимт мал, тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх үйл ажиллагааг.

ТАРИАЛАНГИЙН ГАЗАР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.