108 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

108 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох

108.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

108.2.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

108.3.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

108.4.Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна.

108.5.Энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

108.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд тэдгээрт гардуулах бөгөөд гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 108.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.

108.7.Энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 59.7-д заасан журмыг баримтална.

108.8.Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 108.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 108.5 дахь хэсэг хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 108.6-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 108.6-д заасны дагуу тоолно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.