12 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх
12.1.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна:
12.1.1.анхан шатны шүүхийн шийдвэр;
12.1.2.магадлал;
12.1.3.тогтоол;
12.1.4.шүүгчийн захирамж;
12.1.5.шийтгэвэр.
12.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.