132 дугаар зүйл. Шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргах
132.1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.
132.2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хуулийн 131.1-д заасан үндэслэл шинээр илэрсэн бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 132.1-д заасан хүсэлтийг гаргаж болно.
132.3.Захиргааны актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн бол шинэ захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 132.1-д заасан хүсэлтийг гаргаж болно.
132.4.Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана.
132.5.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээсээ татгалзвал түүнийг хүсэлт гаргаагүйд тооцно.