137 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

137 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

137.1.Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь шийтгэлийг шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд оногдуулна:

137.1.1.энэ хуулийн 32.2-т зааснаар шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

137.1.2.энэ хуулийн 57.2-т заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

137.1.3.энэ хуулийн 59.10-т зааснаар шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

137.2.Шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хоёр, түүнээс дээш удаа торгох шийтгэл авагдсан хариуцагчид шүүгч Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан сахилгын шийтгэлийг оногдуулах мэдэгдлээ эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

137.3.Энэ хуулийн 137.2-т заасан мэдэгдлийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан, байгууллага мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдэд оногдуулж, энэ тухай шүүхэд мэдээлнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.