16 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

16.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

16.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

16.3.Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

16.4.Улсын дээд шүүх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

16.5.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.6.Хуульд заасан тохиолдолд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.