19 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадамж

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадамж

19.1.Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.

19.2.Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.

19.3. 16-18 хүртэлх насны хүн өөрөө хүсвэл түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.