23 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах

23.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.

23.3.Нэхэмжлэлийг 10, түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор тэдэнд төлөөлөгчөө томилохыг санал болгоно.

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй бол шүүгч тэдгээрийн дундаас төлөөлөгч томилно.

23.5.Төлөөлөгчийн тоо тав хүртэл байна. 50-иас дээш нэхэмжлэгчтэй хэрэгт шүүгч төлөөлөгчийн тоог нэмж тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.