56 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа

56.1.Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:

56.1.1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах;

56.1.2.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа баримтжуулах;

56.1.3.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

56.1.4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;

56.1.5.эвлэрүүлэх арга хэмжээ авах;

56.1.6.шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах;

56.1.7.хуульд заасан бусад ажиллагаа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.