72 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох

72.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна.

72.2.Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно.

72.3.Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно.

72.4.Ерөнхий шүүгч бусад шүүгчтэй адил энэ хуулийн 72.1-д заасан хуваарийн дагуу хэрэг хянан шийдвэрлэнэ.

72.5.Тухайн жилийн турш шүүгчийн ажлын ачаалал ихэссэн, ажиллах шүүгчдийн тоо нэмэгдсэн, хасагдсаны улмаас энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ерөнхий шүүгч тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулна.

72.6.Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, оролцуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.