77 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогч
77.1.Шүүх хуралдаанд оролцогчийг энэ хуулийн 17 дугаар зүйл, 77.2-т заасны дагуу хэргийн болон бусад оролцогч гэж ангилна.
77.2.Шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ.