79 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
79.1.Хэргийн оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол шүүгч тэдгээрийн хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захирамж гарган томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.
79.2.Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй.
79.3.Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно.
79.4.Хэргийн болон бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.
79.5.Санаатайгаар буруу орчуулсан, хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан орчуулагч, хэлмэрчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.