98 дугаар зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэх

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

98 дугаар зүйл. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэх

98.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.

98.2.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.

98.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.