15 дугаар зүйл. Санал асуулгын хуудас

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Санал асуулгын хуудас

15.1.Санал асуулгын хуудас /цаашид "саналын хуудас" гэх/ нь иргэнээс саналаа илэрхийлэх, санал асуулгын дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:

15.1.1.санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томьёоллоор хэвлэх;

15.1.2.тусгай нууцлалтай, индекс, дугаартай байх.

15.2.Сонгуулийн төв байгууллага саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг батална.

15.3.Санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хэсгийн хороодод санал асуулга явуулах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг сонгуулийн төв байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.