7 дугаар зүйл. Санал асуулгыг товлон зарлах

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Санал асуулгыг товлон зарлах

7.1.Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана.

7.2.Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтооно.

7.3.Онцгой нөхцөл бий болсны улмаас санал асуулга явуулах боломжгүй болсон бол санал асуулга явуулахаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага санал асуулгыг хойшлуулна.

7.4.Энэ хуулийн 7.3-т зааснаар ард нийтийн санал асуулгыг хойшлуулсан онцгой нөхцөл арилсны дараа 30 хоногт багтаан санал асуулга явуулах өдрийг товлон зарлана.

7.5.Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газар болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хариуцна.

7.6.Улс төрийн нам, төрийн бус байгууллага сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу ухуулга сурталчилгааг өөрийн зардлаар явуулж болно.

7.7.Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.