17 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэх газарт сервитут тогтоох

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэх газарт сервитут тогтоох

17.1.Барилгын ажлын талбайд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу сервитут тогтоож болно.

17.2.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд дараахь барилгын ажилд зориулан зэргэлдээ орших газарт, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөд сервитут тогтооно:

17.2.1.барилга байгууламж барих, шинэчлэн барих, засварлах;

17.2.2.шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж барих, шинэчлэн барих;

17.2.3.тухайн газар нутагт хөрсний инженерийн хайгуулын судалгаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтад авах;

17.2.4.барилга байгууламжид түр болон байнгын зориулалттай нэвтрэх орц барьж байгуулах.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасны дагуу тусгай хэрэгцээний газар, нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглахад аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сервитут тогтоож болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.