6 дугаар зүйл. Олон улсын техникийн дүрэм, стандарт хүлээн зөвшөөрөх

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Олон улсын техникийн дүрэм, стандарт хүлээн зөвшөөрөх

6.1.Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартаар зохицуулж болно.

6.2.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллагын норм, дүрэм, стандартыг энэ хуулийн 6.3-т заасан журмын дагуу бүртгэж, мөрдөнө.

6.3.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

6.4.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах болон барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандартыг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмын дагуу бүртгэж, мөрдөнө. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.