БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Дэд бүтэц, тээвэр, эрчим хүч · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл.
1.1.Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал тус тус хүчин төгөлдөр байна.
2 дугаар зүйл.
2.1.Энэ хуулийг Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.