4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хөрөнгө оруулах хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6-д заасныг болон энэ хуулиар хориглоогүй хөрөнгө оруулж болох бусад хэлбэрийг;
4.1.2."Сангийн хөрөнгө" гэж Сангийн эзэмшил, өмчлөлд байгаа эдийн болон эдийн бус бүх хөрөнгийг;
4.1.3."Сангийн хөрөнгийн удирдлага" гэж Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах, тэдгээрийг арилжаалах үйл ажиллагааг;
4.1.4."зөвлөх баг" гэж энэ хуулийн 16.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны бус этгээдийг;
4.1.5.“Сангийн хөрөнгийн удирдлагын мандат” /цаашид “мандат” гэх/ гэж энэ хуульд заасан шаардлагын дагуу Ерөнхий сайдаас баталсан Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон бодлогын баримт бичгийг; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.6."Ирээдүйн өв сан корпораци" /цаашид "Корпораци" гэх/ гэж Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг;
4.1.7."төлөөлөн удирдах зөвлөл" /цаашид "удирдах зөвлөл" гэх/ гэж Корпорацийн эрх барих дээд байгууллагыг;
4.1.8."хөрөнгө оруулалтын стратеги" гэж мандатын хэрэгжилтийг хангах зорилгоор удирдах зөвлөлөөс баталсан Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд баримтлах стратегийн баримт бичгийг;
4.1.9."Сангийн хөрөнгө оруулалтын орлого" гэж Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болсон хүү, ногдол ашиг, түрээсийн орлого, хөрөнгө оруулсан хэрэгслийг борлуулсны ашиг зэрэг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг;
4.1.10."Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлого" гэж Сангийн хөрөнгө оруулалтын орлогоос энэ хуулийн 4.1.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хасч тооцсоныг;
4.1.11."ашиг сонирхлын зөрчил" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасныг;
4.1.12."ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасныг;
4.1.13."хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.33-т заасан этгээдийг;
4.1.14."санхүүгийн үүсмэл хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;
4.1.15."суурь жил" гэж 2017 оныг. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./