91 дугаар зүйл. Хүүхдийн мөнгөн хуримтлал /Энэ зүйлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

91 дугаар зүйл. Хүүхдийн мөнгөн хуримтлал /Энэ зүйлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

91.1.2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг Сангийн тухайн жилийн эх үүсвэрээс олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

91.2.Энэ хуулийн 91.1-д заасан шаардагдах хөрөнгийн хэмжээг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар батална.

91.3.Ирээдүйн өв сангийн батлагдсан төсвийн дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

91.4.Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуулийн 91.1-д заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.