ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
Монгол Улсын хууль · 9 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хүний хөгжил санд хуримтлагдсан өрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон улсын төсөвт өглөгөөр бүртгэж улсын төсвөөс барагдуулах ба улсын төсөв тухайн шилжүүлэн авсан дүнгээр Ирээдүйн өв сангаас авах авлагаар бүртгэнэ.
- 2 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу бүрдүүлсэн сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2017 онд 160 тэрбум төгрөг, 2018 онд 100 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлнэ.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийн 2 дугаар зүйлд заасан шилжүүлэг болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.1, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон Корпорацийн зардлыг шилжүүлсний дараа үлдэх эх үүсвэрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан Ирээдүйн өв сангийн өглөгийг төлж барагдуулна.
- 4 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг төлж барагдуулж, энэ хуулийн 52дугаар зүйлд заасан нөхцөл үүссэнээр дагаж мөрдөнө.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу өглөгийг барагдуулж, Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хүртэлх хугацаанд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу Корпорацийн зардлын хязгаарыг тогтоож, санхүүжүүлэхдээ санд хуримтлал бий болж эхлэх үеийн хэмжээний хөрөнгийг удирдахад тохирсон бүтцийг байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангахад нийцсэн зохистой түвшинд байлгах зарчмыг баримтална.
- 6 дугаар зүйл"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар шинэчлэн батална.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 52 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. /Энэ зүйлд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан./
- 53 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.2-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 оноос 65 байна. /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.