2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж
2.1.Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Хүүхдийн эрхийн зарчим, нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэглэж болно.