201 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.1.Сум, дүүргийн Засаг дарга баг, хороонд хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.2.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч нь тухайн сум, хорооны байнгын оршин суугч байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.3.Сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулах бөгөөд гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажил тайлагнах журам, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.4.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай байгуулсан гэрээг ажлын үр дүнг харгалзан жил бүр сунгана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.2.хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.3.хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.4.хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.5.5.хүүхдийн эрхийн зөрчлийн талаар эрх бүхий этгээдэд мэдэгдэж, шийдвэрлүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.6.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.7.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч улирал тутмын ажлын төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг даргаар батлуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.9.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч сум, дүүргийн Засаг даргаас олгосон албаны үнэмлэхтэй байна. Албаны үнэмлэхийн загварыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
201.10.Сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчид олгох урамшууллын зардлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, үр дүнг тайлагнана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./