8 дугаар зүйл. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх

8.1.Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

8.1.1.хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;

8.1.2.хүүхэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оролцох, үзэл бодол, саналаа илэрхийлэх, өөрөө болон бусдаар уламжлан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.1.3.хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх;

8.1.4.хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;

8.1.5.хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.