24 дугаар зүйл. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний хөтөлбөр
24.1.Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь тухайн хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.
24.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг энэ хуулийн 37.8-д заасан дүгнэлтийн дагуу хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээнд заавал хамруулах үүрэгтэй.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖ