42 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

42.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

42.1.2.дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламж, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шат дараалсан арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

42.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хөгжүүлэх үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

42.1.4.аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр үйлчлэх санал, санаачилгыг дэмжих;

42.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах;

42.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, түүний хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулах, урлаг соёл, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрх, эрх чөлөөг хүндэтгэх нөлөөллийн арга хэмжээ авах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.