2 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж
2.1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.