21 дугаар зүйл. Барьцааны зүйлийг арчлах, засварлах
21.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч нь уг гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд барьцааны зүйлийг арчлан хамгаалж, хууль болон эрх зүйн бусад актаар тогтоосон хугацаа, журмын дагуу, хэрэв хугацаа заагаагүй бол зохистой хугацаанд урсгал болон их засвар хийж, гарсан зардлыг нь хариуцна.
21.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн хийц, зориулалт, загварыг нь өөрчлөхийг хориглоно.