23 дугаар зүйл. Барьцааны эрхийг хамгаалах

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Барьцааны эрхийг хамгаалах

23.1.Барьцааны зүйлийн өмчлөх болон бусад эрхийн талаар шүүх /арбитр/-ээс хэрэг үүсгэн барьцаалуулагчийг хариуцагчаар татсан бол барьцаалуулагч нь энэ тухай барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд барьцаалуулагч нь Иргэний хуулийн 9.4-т заасны дагуу эрхээ хамгаална.

23.3.Барьцаалуулагч нь энэ хуулийн 23.2-т заасны дагуу барьцааны зүйлийн талаархи өөрийн эрхийг хамгаалахаас татгалзсан, эсхүл хамгаалаагүй бол барьцаалагч нь итгэмжлэлгүйгээр барьцаалуулагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотойгоор гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

23.4.Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.