58 дугаар зүйл. Барьцааны зүйл болох газрыг худалдах онцлог
58.1.Барьцааны зүйл болох газрыг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.
58.2.Барьцааны зүйл болох хөдөө аж ахуйн зориулалт бүхий газрыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, дахин боловсруулах, худалдахад зайлшгүй шаардлагатай хугацаат цуврал ажлын үе шатыг дуусахаас өмнө шилжүүлэх буюу худалдахаар шаардаж болохгүй бөгөөд барьцаагаар хангагдах үүргийг буюу түүний зохих хэсгийг гүйцэтгэхээр тогтоосон оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хүчинтэй байна.
58.3.Барьцааны зүйлийг худалдах хугацааг хойшлуулсан нь барьцаагаар хангагдах үүргийн талуудын эрх, үүрэгт нөлөөлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд барьцаалагчид учирсан хохирол, хүү, анзыг нөхөн төлөх үүргээс үүрэг гүйцэтгэгч чөлөөлөгдөхгүй.
58.4.Үүрэг гүйцэтгэгч нь хойшлуулсан хугацааны дотор үүрэг гүйцэтгүүлэгчийн барьцаагаар хангагдах шаардлагыг бүрэн хангасан бол шүүх барьцааг хангах талаар урьд гаргасан шийдвэрээ үүрэг гүйцэтгэгчийн өргөдлөөр хүчингүй болгоно.
58.5.Шүүх дараахь үндэслэл байвал барьцаалсан газрыг худалдах хугацааг хойшлуулж болохгүй:
58.5.1.худалдахыг хойшлуулах нь барьцаалагчийн санхүүгийн байдлыг ноцтой хүндрүүлэхээр байвал;
58.5.2.барьцаалагчийг төлбөрийн чадваргүйд тооцуулахаар дампуурлын хэрэг үүсгэсэн бол.
ОРОН СУУЦ БАРЬЦААЛАХ ОНЦЛОГ