60 дугаар зүйл. Зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан орон сууцны байшин, сууцыг барьцаалах
60.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан, барьсан орон сууцны байшин, сууцыг өмчлөх зээлдэгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч байна.