11 дугаар зүйл. Түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт
11.1.Түргэн тусламжийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий түргэн тусламжийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, өмчийн бүх хэлбэрийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг үзүүлнэ.
11.2.Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн баг үзүүлнэ.
11.3.Түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.