9 дугаар зүйл. Эх барихын тусламж, үйлчилгээний зохион байгуулалт
9.1.Эх барихын тусламж, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлнэ.
9.2.Эх барихын лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амаржих газар, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үзүүлнэ.
9.3.Эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төв, клиникээс бусад байгууллага эхийн амрах байртай байна.
9.4.Эх барихын тусламж, үйлчилгээнд мөрдөх заавар, үр хөндөх, жирэмслэлтийг таслах ажилбар гүйцэтгэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.