ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.