28 дугаар зүйл. Захиргааны шийтгэлээс хөнгөлөх
28.1.Энэ хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн тохиолдолд хохирлын хэмжээг харгалзан энэ хуульд заасан захиргааны шийтгэлээс хөнгөлж болно.
28.2.Энэ хуулийн 11.1-11.3-т заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн тохиолдолд энэ хуульд заасан захиргааны хариуцлагаас 100 хүртэл хувиар, энэ хуулийн 23.1-д заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчид 50 хүртэл хувийн хөнгөлөлтийг үзүүлж болно.
28.3.Энэ хуулийн 28.1-д заасан аж ахуй эрхлэгч дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд захиргааны шийтгэлээс хөнгөлөх тухай шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гаргана:
28.3.1.тухайн зөрчлийн талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн байх;
28.3.2.хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт материалаар хангах үүрэг хүлээсэн байх.
28.4.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу аж ахуй эрхлэгчийг захиргааны хариуцлагаас хөнгөлөхөд баримтлах журмыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар батална.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ