1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааг тодорхойлж, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.