11 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
11.1.Батлан хамгаалах талаар Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.батлан хамгаалах бодлого, тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох;
11.1.2.дайны аюулыг сэрэмжлэх, маргаантай асуудлыг бусад улстай олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлан улс төр-дипломатын аргаар шийдвэрлэх;
11.1.3.цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлыг албаны онцлогт нь тохируулж тогтоох;
11.1.4.гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх эрх зүйн үндсийг тогтоох;
11.1.5.улсыг батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийг батлах;
11.1.6.батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох;
11.1.7.батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн санхүүжилт, зарцуулалт, батлан хамгаалахын нөөцийн бүрдүүлэлт, хадгалалтын талаархи мэдээллийг жил тутам сонсох;
11.1.8.батлан хамгаалах хэрэгцээнд зориулан газрын зөвшөөрөл олгох, цуцлах.